УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 17 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг болон Хууль зүйн байнгын хороо хамтран Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг гуравдугаар сарын 01-ний өдрийн 10:00 цагт Төрийн ордонд зохион байгуулахаар болжээ.
Оролцох хүсэлтэй хүмүүс бүртгүүлэх бол ЭНД дарна уу.
Монгол Улсын Засгийн газраас 2021 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 17 дугаар тогтоолоор байгуулсан.
Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, ажлын хэсгийн гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, М.Оюунчимэг, Ч.Ундрам, Ж.Чинбүрэн нар ажиллаж байна.
Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөлтэй танилцана уу.
Эх сурвалж: УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ажлын алба
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13