САЙД Б.БАТЦЭЦЭГ: Харьков хотод 18 оюутан, Кировоградад 2 оюутан үлдээд байна.

Admin | 2022-02-26


Гадаад харилцааны яамнаас Украин дахь оюутнуудыг татан авахаар хэрхэн ажиллаж байгаа талаар цаг тухайд нь мэдээлэл хийж байгаа билээ. Хамгийн сүүлийн мэдээгээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Украин Улсад үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас 41 оюутан дайнаас өмнө эх орондоо ирсэн. Зарим оюутнуудын хувьд сургуулиуд нь зөвшөөрөөгүйн улмаас ялангуяа төгсөх болон бэлтгэл ангийн оюутнууд голдуу явж чадаагүй үлдсэн байсан. Дайны бүс нутагт нөхцөл байдал хамгийн хүнд байгаа газар бол Харьков бөгөөд одоогоор тус хотод нийт 18 оюутан үлдсэн. Мөн Кировоградад 2 оюутан байна. Оюутнууд маань нөхцөл байдлыг ажиглаж, хотоос гарах боломжийг хүлээж байна. Манай Польшид байгаа ЭСЯ-аас оюутнуудтай байнга холбоотой байж, эрсдэлээс хамгаалах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой зөвлөмжүүдийг өгч байгаа бөгөөд хэд хэдэн сувгаар хотоос гарах зааврыг өгөөд ажиллаж байна. Хил дээр ирсэн тохиолдолд аль ч улсын хилээр нэвтрүүлж авах бэлтгэлийг бүрэн хангаад байна.  Украины Львов хотоос Польшийн Хребенне боомтоор нэвтэрч ирсэн 4 иргэний 3 нь өнөөдөр Франкфурт -Улаанбаатар чиглэлийн нислэгээр эх орондоо ирээд байна. Бидний нэн тэргүүний зорилго тус улсад байгаа оюутнуудаа ямар нэг эрсдэлгүй, хурдан шуурхай татаж авах явдал юм. Үүний тулд бид холбогдох бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна” гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)