Саяхан хоёр настангуудын цэцэрлэгийн бүртгэл цахимаар явагдлаа. Бүртгүүлсэн хүүхэд болгон цэцэрлэгтэй гэсэн үг биш.
Зөвхөн аз нь таарч нэр нь сонгогдсон хүүхдүүд л цэцэрлэгт явах эрхтэй болно. Бусад нь хувийн цэцэрлэгт эсвэл сургуульд ортлоо гэртээ сууна. Хэдэн мянгаараа гэртээ суух бяцхан хүүхдүүдийн тавилан хэнд ч хамаагүй мэт. Тэдний үе тэнгийнхэнтэйгээ зэрэгцэн сургуулийн өмнөх боловсрол эзэмших, нийгэмших зэрэг нь төр засагт огт хамаагүй явсаар хэдэн ч жилийн нүүрийг үзлээ. Хүүхдээ харахаас өөр сонголтгүй гэртээ хэдэн жил суух ээж нарын амьдрал бүр хамаагүй. Сард 50 мянган төгрөгийн цалин улсаас өгч байгаа болохоор дуугүй байх ёстой.
За тэгээд манай төр засгийн сугалаа үүгээр дууссангүй. Ковидоос үүдэн хил гаалиар ачаа бараа орж ирэхэд нэлээд хүндрэл тулгарсан. Багаар ч гэсэн татах боломж гарангуут бас хоёрдугаар сарын эхээр сугалааны зарчмаа хэрэгжүүлсэн. Хил гаалиар ачаа бараа оруулахдаа сугалаа явуулж азгүй нь хэдэн сараар хүлээнэ. Тэр сугалаа нь шударга явагдаж байгааг олонх бас л мэдэхгүй. Ачаа бараагаа авч чадахгүй байгаа азгүй олонх бас л төр засагт хамаагүй.
Сугалааны амьдрал саяхныг биш. Улаанбаатарын даацыг торгоохдоо төр засгаас авсан ганц арга нь сугалааны зохицуулалтаар эхэлсэн. Автомашин нэмэгдэж замын түгжрэл нэмэгдлээ гэхэд машины дугаараас хамаараад ажлын таван өдрийн аль нэг өдөрт хөдөлгөөнд оролцохыг хориглочихсон. Өвчтэй байна уу, хөл муутай байна уу, ер нь таны асуудал хамаагүй тэр сонгогдсон өдрөө машинаар явж болохгүй. Хэрэв журам зөрчвөл торгуультай. За нэмээд НӨАТ-ын сугалаа байна. Ерөөс монголын төр засаг алсыг харсан хэдэн жилийн насжилттай бодлого боловсруулахын оронд зүгээр л ард түмнээ азаа үз гээд хаячихдаг.
Ийм л үзэгдэл манайд нэлээд газар авч, дасал болсон дарамт дор ард түмэн туйлдсаар л, улам л уруудсаар. Бас төр засагт хамаагүй юу...!?
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13