Б.Баярдаваа: Эдийн засгийн уналтын үед бодлогын хүүг бууруулах шаардлагатай

Admin | 2022-02-27


Монголбанкнаас эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээллээ. Мэдээллийн эхэнд Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б. Баярдаваа цаг үеийн байдал, эдийн засгийн гадаад, дотоод хүчин зүйлс, авч хэрэгжүүлж буй болон цаашид авч хэрэгжүүлэх ажлын тухай мэдэгдэл хийлээ. Мэдэгдлийн хэсгээс товч танилцуулъя.

Ковидийн нөлөөлөл Монгол Улсын эдийн засаг, банк санхүүд гурван сувгаар нөлөөлнө.

Үүнд:

1.        Төлбөрийн тэнцлийн сувгаар буюу эрдэс түүхийн эдийн үнэ буурах, гадаад худалдаа, гадаадын шууд хөрөнгө оруулалт, тээврийн саатал.

2.        Орлогын сувгаар буюу төсвийн орлого буурах, ААН-үүдийн орлого тасалдах, өрхийн цалингийн орлого буурах.

3.        Зээлийн сувгаар буюу зээлийн нөхцөл чангарах, зээл олголт буурах, банк санхүүгийн ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлөх зэрэгт нөлөөллөө.

"Дээрх хүнд нөхцөлд хэд хэдэн бодлогыг авч хэрэгжүүлсэн. Нэгдүгээрт бодлогын хүүг бууруулах. Хоёрдугаарт Төв банкан дээр арилжааны банкнуудаас хадгалж буй эх үүсвэрийг эдийн засагт гаргаж нийлүүлэх. Нөгөө талдаа иргэд, ААН-үүдэд очиж буй зээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зэрэгт анхаарснаар эдийн засаг хэвийн үйл ажиллагаанд орох юм" гэлээ.

Мөн тэрбээр цар тахлын үед эдийн засгийн хөдөлгөөнийг хумих эсвэл халдварын тоо нэмэгдэх гэсэн хоёр хэцүү сонголтын дунд сүүлийн хоёр жил явлаа. Үүнээс гарах ганц арга нь эмчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ болон вакцинжуулалт хэмээн онцлов.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)