Украин амь үрэгдсэн цэргүүдийн ар гэрт 15 сая гривня олгоно

Admin | 2022-02-28


Эзлэн түрэмгийлэгчдийг зэвсэг барин сөрөхөд оролцон амь үрэгдсэн Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын гэр бүлүүдэд нэг удаад 15 сая гривнягийн тусламж олгох шийдвэрийг Украины Засгийн газар гаргалаа хэмээн Украинская правда сонин мэдээлжээ. 

Ийм шийдвэр гаргах болсон талаар даваа гарагийн үдэш Ерөнхий сайд Дмитрий Шмыгаль мэдэгдсэн байна.

"Украины ард түмэн бүхэлдээ тэмцэлд нэгдсэн. Манай цэргүүд Украины газар нутгийг эзлэн түрэмгийлэгчдийн довтолгооноос эрэлхэгээр хамгаалж байх үед энгийн украинчууд, Украины төр засаг "Бүгдийг фронтод-бүгдийг ялалтад" горимоор ажиллаж байгаа юм. Хувийн бизнесийнхэн армийн хэрэгцээнд зориулж үнэ төлбөргүйгээр үлш, эм, хүнс, машин техник өгч байна. Манай цэргүүдийн эр зориг украин хүн бүрийг ялалтад хувь нэмэр оруулах урам зоригийг өгч байна" хэмээн Украины Ерөнхий сайд мэдэгджээ. 

Түүний мэдэгдсэнээр, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн үүрэг даалгаврыг биелүүлэх үүднээс дайны байдал үргэлжилж байх үед цэргийн алба хаагчдад нэмэлтээр 30 мянган гривнягийн урамшуулал олгохоор болсон гэнэ.

Харин байлдааны ажиллагаанд биечлэн оролцсон эсвэл үндэсний аюулгүй байдлыг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэхэд оролцсон цэргийн алба хаагчид нэмэлтээр сар бүр 100 мянган (shuud.mn: 3300 ам.доллар орчим) гривнягийн урамшуулал авах аж.  Мөн амь үрэгдсэн цэргүүдийн ар гэрт нэг удаад тусламж үзүүлэхээр 15 сая гривня  (shuud.mn: 497 мянган ам.доллар орчим) -тай тэнцэх хөрөнгө гаргахаар болсон байна. 

Эх сурвалж: www.shuud.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)