Украинд өрнөж буй үйл явдалтай холбогдуулан Их Британийн газрын тос, байгалийн хийн "British Petrolium" компани ОХУ-ын "Роснефть" компанид эзэмшдэг 19.75 хувиасаа татгалзах шийдвэр гаргалаа. Ингэснээр "British Petrolium" компанийн энэ оны нэгдүгээр улирлын санхүүгийн тайланд $25 тэрбумтай тэнцэх бэлэн мөнгөний бус алдагдал бичигдэх юм.
“Олон хүмүүсийн нэгэн адил би Украинд үүссэн нөхцөл байдалд харамсан цочирдож, хохирсон бүх хүмүүсийн төлөө санаа зовж байна. Энэ үйл явдал "British Petrolium" компанийн хувьд "Роснефть" дэх байр сууриа үндсээр нь эргэж харах шалтгаан боллоо” гэж тус компанийн гүйцэтгэх захирал Бернард Лүни мэдэгджээ. Тэрээр "British Petrolium" компанийн гүйцэтгэх захирал асан Боб Дадлигийн хамт "Роснефть"-ийн ТУЗ-өөс гарах юм байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Н.УЧРАЛ: Худалдааны түр хэлэлцээрийн талаарх бизнес хэлэлцүү...
tentsver.mn | 16 цагийн өмнө
Хилийн зурваст 34.227 га газар олгосон хууль бус тогтоолыг х...
tentsver.mn | 19 цагийн өмнө
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06





























