2022 он гарснаар нийт 61.5 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа хийгдсэн бөгөөд энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 31 хувиар өссөн үзүүлэлт юм. Хоёрдугаар сарын 21-25-нд үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаар нийт 26.3 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа хийгджээ. Үүнийг өмнөх долоо хоногийн арилжаатай харьцуулахад 11.2 дахин өссөн үзүүлэлт юм. Дийлэнх буюу 78.8 хувийг хувьцааны багцын арилжааны дүн эзэлж байна. Үүнд "АПУ” ХК-ийн 20 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хувьцааны багцын арилжаа голчлон нөлөөлсөн байна. Харин нийт арилжааны 5.8 хувь буюу 1.5 тэрбум төгрөгийг хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа, 15.1 хувь буюу дөрвөн тэрбум төгрөгийг нь компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаа тус тус бүрдүүлжээ.
Компанийн өрийн хэрэгслийн арилжааны хэмжээг өмнөх долоо хоногтой харьцуулахад 147.1 дахин өсчээ. Энэхүү өсөлтөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2.8 тэрбум төгрөгийн өрийн хэрэгслийн арилжаа, “Инвескор ББСБ” ХК-ийн 1.2 тэрбум төгрөгийн өрийн хэрэгслийн арилжаа тус тус нөлөөлсөн байна. Түүнчлэн дээрх өдрүүдэд 90.9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын сангийн хоёрдогч зах зээлийн арилжаа явагдсан нь нийт үнэт цаасны арилжааны 0.3 хувийг эзэлж байгаа талаар Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ахуйн галын дуудлага ихэссэн байна
tentsver.mn | 2024-12-20
Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц т...
tentsver.mn | 2024-12-16
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааа...
tentsver.mn | 2024-12-13
Голомт банкны бүх төрлийн кредит картаар худалдан авалт хийг...
tentsver.mn | 2024-12-06
ГОЛОМТ БАНК ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ДАХИН 100 САЯ АМ.ДОЛЛАРЫН Б...
tentsver.mn | 2024-12-06