АН-ын бүлэг Хөгжлийн банкны асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна

Admin | 2022-03-01


УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын алба энэ сарын 04-ний өдөр "Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын хянан шалгах түр хороо байгуулах шаардлага" сэдвээр олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна.

Олон улсын парламентын үйл ажиллагаанд нэгэнт жишиг болон тогтсон "investigative hearing" буюу "мөрдөн шалгах нээлттэй сонсгол" xийx замаар Хөгжлийн банкны асуудалд xолбогдоx албан тушаалтан, гэрч, шинжээчийг Улсын Иx Xурал дээр дуудаж, тайлбар, мэдүүлэг аваx, тусгай шинжээч, хянан шалгагч томилоx замаар энэхүү асуудлыг тал бүрээс нь шинжлэн судалж, бодит мэдээллийг ард түмэнд ил тод болгоx учраас Түр хороог яаралтай байгуулах нь чуxал ач xолбогдолтой гэж УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат үзэж, УИХ-ын бүх гишүүдэд хандан уриалга гаргаад байгаа билээ.

2021 оны 12 сарын 24-нд батлагдсан УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулиар Хянан шалгаx түр xороо нь нотлоx баримтыг шинжлэн судалж, үнэлж дүгнэн, нээлттэй сонсголыг талуудын тэнцвэртэй төлөөллийг ханган явуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулаx замаар иргэний мэдэx эрxийг бодитойгоор хангахаараа ач холбогдолтой юм.

Батлагдаад хоёр сар гаруйхан болж буй энэ хуулийг Хөгжлийн банкны асуудал дээр анх удаа үр дүнтэйгээр хэрэглэж чадвал нэгт, парламентат ёсны түүхэнд шинэ соёл нэвтрүүлнэ; хоёрт, Хөгжлийн банкны асуудал бусад (ЖДҮ, Концесс, 60 тэрбум г.м) асуудлууд шиг хоосон шуугиан болж өнгөрөхгүй, бүрэн шийдэгдэж дуцстлаа ард түмний байнгын хяналтанд байж, олон нийтийн мэдэх эрхийг хангах сайн жишиг болж үлдэх юм.

Иймд шинэ хуулийн энэ чухал заалтыг олон нийтэд ойлгуулах, Хөгжлийн банкны нөхцөл байдлыг бүрэн зургаар нь танилцуулах зорилготой нээлттэй хэлэлцүүлгийг Ардчилсан намын ХЭГ-аас дэмжин, зохион байгуулалт дээр хамтран ажиллаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)