Архангай аймгийн хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон хорт хавдрын эрт илрүүлгийг нэмэгдүүлж, хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах зорилготойгоор “Хавдрын эрт илрүүлгийн төв”-ийг барьж ашиглалтад орууллаа.
21 аймгаас анхлан Архангай аймаг “Хавдрын эрт илрүүлгийн төв”-тэй болж зургаан төрлийн хорт хавдрын эрт илрүүлгийг хийх боломж бүрдэж байна.
“Хавдрын эрт илрүүлгийн төв”-ийн барилгыг улсын төсвийн 500 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр шийдвэрлэн, 2019-2020 онд “Гурван тамир” ХХК барьж хүлээлгэн өгсөн юм.
Сүүлийн таван жилд Архангай аймгийн хүн амын нас баралтын хоёрдугаар шалтгаан нь хорт хавдар байгаагаас элэгний хавдрын шалтгаант нас баралт нийт хавдрын шалтгаант нас баралтын 50 орчим хувийг эзэлж байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13