Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.
Тэрээр "ОХУ, Украины хооронд болж буй зэвсэгт мөргөлдөөний нөлөөгөөр манай улсын эдийн засагт ямар өөрчлөлт үүсэх вэ, үүнээс яаж урьдчилан сэргийлэх вэ, ямар хариу арга хэмжээ авах вэ гэдгийг хэлэлцлээ. Шатахууны нөөц бол хэвийн хэмжээндээ байна. Мөн Роснефть компани "Дараагийн гурван сарынхаа гэрээг хийхэд бэлэн байна" гэсэн. Тэгэхээр шатахууны нийлүүлэлтэд ямар нэгэн эрсдэл үүсэхгүй нь. Харин ОХУ-д тавьсан хоригоос болоод худалдан авалтын төлбөр тооцоо саатах нөхцөл үүсэх үү л гэдэг асуудал байна. Гэхдээ хоригт багтаагүй ОХУ-ын хоёр ч банктай манай арилжааны банкууд харилцан гүйлгээ хийдэг. Энэ сувгаар төлбөр тооцоогоо хийх боломжтой. Мөн эрчим хүч, шатахууны нийлүүлэлт, төлбөр тооцоонд хориг тавиагүй гэдгийг ойлгох хэрэгтэй" гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13