Б.БАТЦЭЦЭГ: Өөрийн хүсэлтээр Украинд 20 орчим иргэн үлдсэн

Admin | 2022-03-02


Гадаад харилцааны салбар дахь асуудлын талаар салбарын сайд Б.Батцэцэг мэдээлэл өглөө.

Тэрбээр “Украинд Монголын 20 орчим иргэн үлдсэн. Үүнд эрүүл мэнд болоод гэр бүлийн асуудлаас үүдэлтэй ирэхгүй гэж мэдэгдсэн иргэд багтаж байгаа. Ирэх хүсэлт гаргасан бүх иргэдээ татан авсан. Украинд манай ЭСЯ, консул гэж байдаггүй. Зөвхөн өргөмжит консул бий. Тэд их ачаалалтай ажилладаг учраас дайны үед зарим нэг алдаа дутагдал гаргасан. Үүнд иргэд болоод оюутнуудын гаргасан гомдлын дагуу шалгаж, хариуцлага тооцно" гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)