ОХУ Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлснээс хойш 498 цэргээ алджээ. 1597 цэрэг шархтсан бөгөөд Украины 572 цэргийг олзолсон байна. Батлан хамгаалах яам нь энэ талаар мэдээллээ. ОХУ тусгай ажиллагаа эхлүүлсэн хоёрдугаар сарын 24-нөөс хойш хохирлын талаар анх удаа ам нээсэн нь энэ юм.
БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков "Барууны чиг баримжаатай хэвлэлүүдэд гарч буй Оросын хүчнийхэн тоолж баршгүй их хохирол амссан тухай мэдээлэл ташаа" гэсэн байна. Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор гарсан “Туршлагагүй цэргүүдийг илгээсэн” гэх шүүмжлэлийг тэрбээр үгүйсгээд “Украины ажиллагаанд цэргийн сургуулийн сурагчид байтугай хугацаат цэргийн албан хаагчид ч оролцоогүй” болохыг онцолжээ. Амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд шаардлагатай бүх тусламж үзүүлж байгаа аж.
Харин Украин улс И.Конашенковын өгсөн мэдээллийг дарсан тоо гэж мэдэгджээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13