Парист төвтэй Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг (IEA) хэмээх Засгийн газар хоорондын байгууллага газрын тосны үнийг тогтворжуулах арга хэмжээ авахаар санал нэгдэв. Учир нь Украин улс руу ОХУ халдан довтолсонтой холбоотойгоор дэлхийн зах зээлд газрын тосны үнэ эрчимтэй нэмэгдэж байгаа юм. "IEA"-ийн бүх 31 гишүүн улс Украины хямралын улмаас газрын тосны зах зээлийн нийлүүлэлтэд тасалдал үүсэхгүй гэдгийг батлан харуулахын тулд тус тусын нөөцөөс нийт 60 сая баррель гаргахаар тохиролцжээ. Тус байгууллагад АНУ, Их Британи, Европын холбоо, Мексик, Канад, Япон зэрэг улсууд багтдаг. "Энэхүү шийдвэр бол дэлхийн олон улс Украинд явуулж буй ОХУ-ын эзлэн түрэмгийллийг буруутгаж байгаагийн нэг илрэл юм" гэж Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд өгүүлээд ОХУ-ын эрчим хүчний нийлүүлэлтээс дэлхийн зах зээлийн хамаарлыг багасгах арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн авахаа амлав.
Лондоны ICE түүхий эдийн бирж дээр өчигдөр өглөөний арилжаагаар брент газрын тосны үнэ 5.83 хувиар өсч, 119.09 ам.долларт хүрчээ. Ийнхүү 2014 оны долоодугаар сараас хойш газрын тосны үнэ анх удаа 111 ам.доллар давлаа. Харин WTI газрын тосны фьючерс хэлцлийн үнэ 5.68 хувиар өсч, нэг торх нь 109.28 ам.доллар болжээ. Харин өчигдөр өдрийн арилжаагаар Лондоны ICE биржид "Брент" маркийн газрын тосны үнэ дахин нэмэгдэж 113.02 ам.долларт хүрсэн байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13