"Тэгш боломж, тэнцвэртэй харьцаа" лобби бүлэг байгуулагджээ

Admin | 2022-03-02


Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зорилгоор "Тэгш боломж, тэнцвэртэй харьцаа" лобби бүлэг байгуулагдаж, ерөнхий зохицуулагчаар тус бүлгийн санаачлагч, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, зохицуулагчаар Б.Пунсалмаа ажиллахаар боллоо. 

"Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихгүй бол монгол эмэгтэйчүүдийн тал хувь нь ажил, орлогогүй байна. Тиймээс үүнд онцгой анхаарна" гэдгийг УИХ-ын дэд дарга С.Одонтуяа хэллээ. Лобби бүлэг байгуулагдаж байгаатай холбоотой тэрбээр Б.Пунсалмаагийн хамт бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзаж, тулгамддаг асуудлуудыг нь сонсов.

Шууд худалдаа эрхлэхэд түрээсийн төлбөр хамгийн их дарамт болдог ба өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг эмэгтэйчүүдийн төлөөлөл хэлж байна. Мөн цагийн ажлын хажуугаар хүүхдүүдээ асарч, сургууль, цэцэрлэгт зөөх боломжгүй тул эмэгтэйчүүд шууд худалдаа эрхлэх сонголт хийж байна. Гэвч түрээсийн лангуу ажиллуулахад лангуун дээрх бараа бүтээгдэхүүнийг барьцаа гэж хардаггүй тул зээл авахад хүндрэлтэй байдаг талаар дуулгалаа. 

Тиймээс уг лобби бүлэг эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, орлогыг нэмэгдүүлэх чиглэлд дэмжиж, эрх зүйн таатай орчин бүрдүүлэх зорилготой ажиллана гэдгээ илэрхийлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)