Европын Холбооны удирдлагууд Украины дүрвэгчдэд өөрийн гишүүн орнуудад гурав хүртэл жил оршин суух эрх өгөх гэж байгааг албаны эх сурвалж мэдээлжээ.
Долоо хоногийн өмнө эхэлсэн эзлэн түрэмгийлэх дайнаас хойш Украинаас 875,000 орчим хүн хөрш зэргэлдээ орнууд руугаа дүрвэснийг НҮБ-ын агентлаг мэдээлсэн байна.
Ойрын хугацаанд нийтдээ 4 сая орчим хүн Украинаас дүрвэхийг бас анхааруулсан юм.
Дүрвэгчдийн талаас илүү нь буюу 454,000 нь Польш, 116,000 нь Унгар, 67,000 нь Словак, 45,000 нь Румын, 79,000 нь Молдовт очсон байна.
Эдгээрээс Молдов нь Европын Холбооны гишүүн бус, Европын хамгийн ядуу орон юм.
Европын Холбооны удирдлагууд Украины дүрвэгчдэд зориулан гаргаж буй тусгай журмаа өнөөдөр буюу Пүрэв гарагт гишүүн орнуудаараа хэлэлцүүлж батлах гэнэ.
Ингэснээр Украины иргэд Европын Холбооны гишүүн улсуудад ямар нэг өндөр шаардлагагүйгээр нэг жилийн хугацаанд амьдрах, боловсрох, эрүүл мэндийн үйлчилгээ авах, ажил хөдөлмөр эрхлэх боломжтой болно.
Хэрвээ Украин дахь нөхцөл байдал сайжрахгүй бол эрхийг дахин хоёр жилээр сунгах юм.
2015-2016 онд Сирийн нэг сая гаруй дүрвэгч Европ тивд ирж байсан. Тэгвэл энэ удаа Украинаас үүнээс ч олон тооны дүрвэгч ирнэ гэж Брюсселийн эрх баригчид тооцоолж байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13