ОХУ, Украины төлөөлөгчдийн уулзалт хэлэлцээрийн хоёрдугаар шат өнөөдөр Беларусийн Беловежид болно. Энэ удаагийн хэлэлцээрээр хоёр тал Украин руу хүмүүнлэгийн хонгил гаргаж өгөх зэрэг асуудлыг хэлэлцэнэ гэж байгаа ч сүүлд ирсэн мэдээллээр гал зогсоох асуудлыг бас хөндөх бололтой. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт ороогүй, өмнөх хэлэлцээрийн баг уулзалдах аж.
Эхний уулзалтад ОХУ-ын төлөөлөгчдийг Ерөнхийлөгчийн туслах, өмнө нь Соёлын сайд байсан Владимир Мединский ахалж, Гадаад харилцааны дэд сайд Андрей Руденко, ОХУ-аас Беларусьт суух Элчин сайд Борис Грызлов, Төрийн Дум дахь Олон улсын асуудал эрхэлсэн хорооны дарга Леонид Слуцкий, Батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин нар багтсан байна. Харин Украиныг Батлан хамгаалахын сайд Алексей Резников ахалж, Дээд Рад дахь “Ард түмний зарц” фракцийн дарга Давид Арахамия, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михайл Подоляк нар төлөөлж байсан юм. Украины төлөөлөгчид замдаа гарсан бөгөөд орон нутгийн цагаар өглөө хэлэлцээрийг эхлүүлнэ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13