Ш.Үнэнбат намаасаа түдгэлзэж, шалгуулах хүсэлтээ өгчээ

Admin | 2022-03-03


МАН-ын Хяналтын ерөнхий хорооны хуралдаанаар намын дүрэм зөрчсөн таван хүнийг намын гишүүнчлэлээс хассан. Мөн Хөгжлийн банкны зээлтэй нэр холбогдсон найман хүнээс тайлбар авахаар хугацаа өгөөд буй. Тэд бүгд тайлбараа өгсөн гэдгийг МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар хэлж байна.

Тэднээс НИТХ-ын даргын зөвлөх Ш.Үнэнбат намын гишүүнчлэлээс түдгэлзэж, шалгуулах хүсэлтээ өгсөн байна. Түүний “Бармон” компани Хөгжлийн банкинд 17 тэрбум төгрөгийн чанаргүй зээлтэй баримт дэлгэгдээд буй юм.

Тайлбар өгөх гишүүд

УИХ-ын гишүүн С.Бямбацогт

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг

УИХ-ын гишүүн Г.Дамдинням

УИХ-ын гишүүн асан М.Билэгт

УИХ-ын гишүүн асан А.Сүхбат

БХБ-ын дэд сайд асан Ш.Лхамсүрэн 

НИТХ-ын даргын зөвлөх Ш.Үнэнбат 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)