АН-ын бүлэг Хөгжлийн банкны асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулахыг уриалсан хэлэлцүүлэг зохион байгуулна

Admin | 2022-03-03


УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр Хөгжлийн банкны асуудал дээр УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулахыг уриалсан хэлэлцүүлэг зохион байгуулна. "Одоо ажиллаж байгаа УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэгт нээлттэй, дорвитой ажиллах эрх зүйн боломж, нөхцөл нь хязгаарлагдмал. Наад зах нь барьцаа хөрөнгийг газар дээр нь очиж үзэх, аж ахуйн нэгжийн нууцад хамаарах данс тооцоо, бичиг баримтыг нэхэх эрхгүй байна" гэж үзжээ. Харин "УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулвал мөрдөх шалгах эрх зүйн боломжууд нээгдэж, УИХ дээр шаардлагатай хүнээ дуудаж, тайлбар мэдүүлэг авах, тусгай шинжээч, хянан шалгагч томилох эрх үүснэ. Үүний үр дүнд хэн нь зээлээ зориулалт бусаар ашигласан, улс төрийн нөлөө ард нь байсан уу, эсвэл бизнест нь хүндрэл бэрхшээл үүсээд байна уу гэдгийг олон нийтийн хяналт дор ялган тогтоох боломжтой болно" гэж тооцсон байна. Тиймээс УИХ дахь АН-ын бүлэг Хөгжлийн банкны асуудал дээр УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулахыг уриалж байгаа ажээ. Хэлэлцүүлэг өнөөдөр 11.00 цагаас Төрийн ордонд болох юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)