“Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан зорилтоор ирэх сард хэлэлцүүлэг зохионо

Admin | 2022-03-04


Сангийн сайд Б.Жавхлан дөрөвдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд Засгийн газар "Монголын эдийн засгийн форум" ТББ-тай хамтран Монголын эдийн засгийн хэлэлцүүлгийг зохион байгуулах талаар мэдэгдсэн. Хамгийн сүүлд 2018 онд Монголын эдийн засгийн форумыг зохион байгуулсан бөгөөд цар тахлаас шалтгаалан сүүлийн гурван жил  хийгээгүй.

 “Монголын эдийн засгийн форум” чуулга уулзалтаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар ярилцаж дотоод, гадаадын төлөөллийн нээлттэй оролцоотойгоор нэгдсэн ойлголтод хүрэх хэлэлцүүлгийг өрнүүлдэг уламжлалтай.

Тэгвэл чуулга уулзалтыг угтаж “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан зорилт тус бүрээр дараах хуваарийн дагуу урьдчилсан хэлэлцүүлгүүд зохион байгуулахаар болжээ.  Үүнд:  

  1. Гуравдугаар сарын 21-нд Эрчим хүчний сэргэлт,
  2. Гуравдугаар сарын 22-нд Боомтын сэргэлт,
  3. Гуравдугаар сарын 24-нд Аж үйлдвэржилтийн сэргэлт,   
  4. Гуравдугаар сарын 25-нд Хот, хөдөөгийн сэргэлт,
  5. Гуравдугаар сарын 28-нд Ногоон хөгжлийн сэргэлт,  
  6. Гуравдугаар сарын 29-нд Төрийн бүтээмжийн сэргэлт,  

Дээрх урьдчилсан хэлэлцүүлгийг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, олон улсын байгууллагын төлөөллийг оролцуулан салбарын яамд зохион байгуулна. Эндээс гарсан санал, зөвлөмжийг дөрөвдүгээр сарын 7-8-ны өдөр зохион байгуулагдах “Монголын эдийн засгийн чуулган-2022”-ын үеэр мөн хэлэлцэх юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)