БНСУ-ын Ерөнхийлөгчөөр Юн Сук Ёол сонгогдлоо

Admin | 2022-03-09


Өмнөд Солонгосын Үндсэн сөрөг хүчин болох Ардын Хүчний Намын гишүүн Юн Сук Ёол пүрэв гараг /2022.03.10/-ийн үүрээр тус улсын шинэ Ерөнхийлөгчөөр 0.73 хувийн илүүтэйгээр сонгогдож, ирэх таван жил улс орноо удирдах үүрэг хүлээлээ.

Өдгөө 61 настай прокурор асан тэрбээр Солонгосын Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн ойрхон хувийн зөрүүгээр ялалт байгуулсан юм. KBS, MBC, SBS зэрэг гурван телевизээс явуулсан санал асуулгаар Юн 48.4 хувийн санал, эрх баригч намаас нэр дэвшигч 47.8 хувийн саналаар удаалсан гэжээ.

Ялалтаа баталгаажуулсны дараа Юн Үндэсний Ассемблейд үг хэлэхээр хүрэлцэн ирж ялалтаа "ард түмний ялалт" хэмээн тодорхойлсон байна.

Мөн "Энэ бол маш ширүүн өрсөлдөөн байсан. Би сонгуулийн сурталчилгааны үеэр олон зүйлийг сурсан" гэсэн байна. Үр дүн нь миний, АН, Ан Чеол Сү, Ардын намын ялалт гэхээсээ илүү ард түмний агуу ялалт гэж би үзэж байна” хэмээжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)