Энэ долоо хоногийн мягмар гарагт УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийнэ. Тэгвэл, чуулган нээсэн долоо хоногт ямар ямар асуудал хэлэлцэхээр төвөвлөсөн талаар мэдээллийг хүргэе.
ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2022.03.17, 03.18/
· Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
· “Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
· Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
· Ерөнхий сайдын мэдээлэл: Газрын шинэтгэлийн бодлого, газрын харилцааны цахим системийн талаар хэлэлцэх аж.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Н.УЧРАЛ: Худалдааны түр хэлэлцээрийн талаарх бизнес хэлэлцүү...
tentsver.mn | 20 цагийн өмнө
Хилийн зурваст 34.227 га газар олгосон хууль бус тогтоолыг х...
tentsver.mn | 22 цагийн өмнө
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06





























