Өнөөдөр /2022.03.15/ УИХ-ын хаврын чуулган 10.00 цагаас нээж байна. Нээлтийн үгийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.
Тэрбээр “Ирэх жил гадаад өрийг дахин санхүүжүүлэх эрсдэл тулгарч байгаа тул өрийн удирдлагын тухай хэлэлцэх шаардлагатай байна. Эрсдэлийн цаана боломж байгааг анхаарч ажиллах хэрэгтэй. Уул уурхайн түүхий эдийн үнэ нэмэгдсээр байгаа нь авууштай. Ази, Европыг холбосон худалдааны томоохон зангилаа манайх байх боломжтой. Боломжийг бодит ашиг, үр дүн болгох хэрэгтэй.
Хоёрдугаарт, “Шинэ сэргэлтийн бодлого”-оо нэн даруй хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй байна. Хэрэгжүүлж чадвал нэг хүнд ноогдох үндэсний орлого хоёр дахин нэмэгдэнэ. Эдийн засаг маань уул уурхайгаас хэт хамааратай болсоор, ажилгүйдэл ядуурал буурахгүй хэвээр байна. Тиймд төр засаг, нийт ард түмэн хамтдаа зүтгэх хэрэгтэй байна” гэлээ.
УИХ-ын хаврын чуулганы нээлт үргэлжилж байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13