С.ЭРДЭНЭ: Би АН-ын дарга хэвээр байгаа. Тамганы маргаан байхгүй

Admin | 2022-03-14


Ардчилсан намын төлөөлөл өнөөдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Тэр үеэр АН-ын дарга С.Эрдэнэ “АН-ын сунгаа бол жирийн нэг сунгаа биш юм. Гэмт этгээдүүд АН-ыг бамбай болгох гэж буй үйл явдал юм. Х.Баттулга гэдэг хүн эрүүгийн гэмт хэрэгтэн, монголын эдийн засаг хөгжлийн бүх боломжийг гадны оронд өгсөн. Ийм  хүнийг АН өөрсдийн толгой дээр зална гэж байхгүй, хууль бус зүйлийг бид хүлээн зөвшөөрөхгүй. АН өнөөдөр хуулийн дагуу үйл ажиллагааг хэвийн зохион байгуулж байна. АН-аас хууль ёсоор  нэр дэвшсэн дэвшигчдийг Улсын дээд шүүхээс гурван удаа хууль бусаар буцаасан. Бид АН-ын нэмэлт өөрчлөлтүүдийг баталж, Улсын дээд шүүхэд хүргүүлсэн.

АН нэр дэвшиж сонгогдсон хэдий ч Үндсэн Хууль зөрчсөн зарим УИХ-ын гишүүн Ц.Туваан, Ж.Батсуурь нарыг шалгуулахаар Үндсэн хуулийн цэцэд өгсөн. Мөн Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг Үндсэн Хуулийн цэцэд мэдэгдсэн. Төр дээрээсээ цэвэрших ёстой. Тийм учраас бид бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулахад бэлэн байна гэдгээ илэрхийлж байгаа. АН сунгаа дахин явах мэтээр олон нийтэд мэдээлсэн байсан. Гэвч ийм үйл явдал болохгүй. Учир нь хүчин төгөлдөр тамга нэг л бий, тэр надад байдаг. Би АН-ын дарга хэвээр байгаа. Тамганы маргаан байхгүй. Үлдсэн ганц асуудал нь Ж.Туваан гэдэг хүн АН-г төлөөлөх эрхгүйг тодруулах явдал юм” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)