Ардчилсан намын даргад нэр дэвшигчдэд тус намын дотоод сонгуулийн хорооноос үнэмлэхийг нь гардуулж өглөө.
Тус намын Хэрэг Эрхлэх Газрын дарга Б.Ган-Очир "Дээд шүүхийн нийт шүүгчийн 38 дугаар тогтоол гэж бий. Энэхүү тогтоол дээр АН-ын үндсэн дүрэмд заасны дагуу Үндэсний бодлогын хороо онц их хурлыг зарласныг тусгасан.
Өөрөөр хэлбэл, АН-ын төлөөллийн төв байгууллага нь хууль ёсных гэдгийг Улсын дээд шүүхийн нийт шүүгч үзээд байна.
Намын үндсэн дүрмийн өөрчлөлтөөр дөрөвдүгээр сарын 7-нд намын Их хурлыг зарласан. Ёсчлон батлагдах намын даргын сонгуулийн товыг дотоод сонгуулийн хороо зарласан. Тиймээс энэ удаагийн сонгууль хүчин төгөлдөр бөгөөд УДШ баталгаажуулсан. Тухайн сонгуульд ялсан намын даргыг УДШ хүссэн ч бүртгэх ёстой, хүсээгүй ч бүртгэж, хуулиа мөрдөх ёстой. Үндсэн хуульд заасан эвлэлдэн нэгдэх эрхээ хангах, намын төлөөлөл болсон гол байгууллагын шийдвэрээр зарласан сонгууль юм" гэлээ.
АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал "Батлагдсан нэр дэвшигчдэд үнэмлэх олгож, сонгуулийг товлосон хугацаанд зохион байгуулахыг дотоод сонгуулийн хорооны дэд хороод, аймаг, дүүргийн дотоод сонгуулийн нутаг дэвсгэрийн хороонд даалгалаа.
Намын дэргэд нэр дэвшигчид намын үндсэн дүрмийг чанд мөрдөж, дотоод сонгуульд оролцохыг үүрэг болгосон тогтоолыг танилцуулж байна" гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13