Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшигчид батламжаа гардаж авлаа. Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшиж буй Х.Баттулга, Ж.Батсуурь нар үнэмлэхээ гардан авч, үг хэлсэн юм.
Энэ үеэр Ж.Батсуурь “Ардчилалд элэгтэй Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн хүсэн хүлээж буй зүйл ойртож байгаа гэж бодож байна. Нийт сонгогчдын 50 хүрэхгүй хувиар Монголын нэг нам хүчирхэг байдал тогтоож байна. Үүнийг засаж залруулж ард иргэдийн хүсэл мөрөөдлийг хангасан парламентад суудалтай ялдаг нам байлгахын тулд миний бие нэрээ дэвшүүлж байна. Өнгөрсөн 32 жил Ардчилсан нам ялж олонх болж байгаагүй, харин олуулаа болж байсан. Тийм учраас Ардчилсан намыг олонх болгохын төлөө зүтгэнэ. Ингэж ялахын тулд дунд болон анхан шатны намаа идэвхжүүлж дарга ангийн эрх мэдлийг анхан шатанд буцааж, ард түмний хүсэн хүлээсэн нэр дэвшигчид парламентад олон суудал авч, нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдэх боломжтой” гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13