Х.БАТТУЛГА: Ардчилсан нам парламентад тодорхой хүчин зүйлтэй суух эсэхийг шийдэх сонгууль болно

Admin | 2022-03-15


Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшигчид батламжаа гардаж авлаа. Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшиж буй Х.Баттулга, Ж.Батсуурь нар үнэмлэхээ гардан авч, үг хэлсэн юм. 

Энэ үеэр Х.Баттулга “Өнөөдөр Хэнтий аймгаас нар зөв тойрч ард иргэдтэйгээ уулзана. Ардчилсан намын даргын сунгаа тус намын асуудал биш. Монгол Улс парламентын засаглалтай, сонгодог парламент байх уу, үгүй юу гэдгийг шийдэх сунгаа болно. Тийм учраас Ардчилсан намын дарга нарын сунгаа гэж битгий бодоорой. Төрийн гурван өндөрлөг нэг намаас байх хэцүү гэдгийг бид амьдралаараа мэдэрч, туулж байгаа. Тийм учраас Ардчилсан нам парламентад тодорхой хүчин зүйлтэй суух эсэхийг шийдэх сонгууль болно хэмээн бодож, өөрийгөө тус сунгаанд сойж байна” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)