Л.ХАЛТАР: Баруун болон зүүн тусгай чиглэлийн төмөр замыг барих, ажлыг үргэлжлүүлэх шийдвэр гарлаа

Admin | 2022-03-15


Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Төмөр замын салбарт төрөөс хэрэгжүүлж, бодлогын бичиг баримтын хэрэгжилтийн үргэлжлэл, баруун болон зүүн тусгай чиглэлийн төмөр замыг барих, ажлыг үргэлжлүүлэх шийдвэр гарлаа. Хэрэгжүүлэх зарчим нь концессын хэлбэрээр явагдана. 2013 онд Засгийн газрын 28 дугаар тогтоод гарсан байдаг. Уг тогтоолоор “Монголын төмөр зам” төрийн өмчит компани баруун болон зүүн тусгай чиглэлийн төмөр замыг барих, ашиглах, шилжүүлэх концессыг олгосон. Энэ шийдвэрийн үргэлжлэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэж, батлагдлаа. Уг хоёр төслийг хэрэгжүүлэхийн тулд Монголын төмөр зам бусад компаниудтай хамтарч, тусгай зориулалтын компанийг байгуулна. ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх гэсэн нөхцөлтэй концессоор төмөр замыг бариад, тодорхой хугацааны дараа Монголын төрд үнэ төлбөргүй 100 хувь шилжүүлнэ. Энэ тогтоол батлагдсантай холбоотойгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг ирж оролцохыг уриалж байна. 2010 онд төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын бичиг баримт батлагдаж, 2019 оны хавраас бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Одоогийн байдлаар гурван том төсөл хэрэгжиж байна. Тодруулбал, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-анги чиглэл. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн тээвэрлэлт эхлэхэд бэлэн болоод байна. Гуравдугаар сарын 5-нд анхны тээвэрлэлтээ зэсийн баяжмалаар хийгээд байна. Дараагийн долоо хоногт Ерөнхий сайдын хөдөөгийн томилолтын цаг, өдрийг харж байгаад албан ёсны нээлт хийнэ” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)