Худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 16.9 хувиар нэмэгджээ

Admin | 2022-03-16


Өнөөдөр үндэсний статистикийн хорооноос 2022 оны эхний хоёр сарын нийгэм, эдийн засгийн статистик мэдээллийг танилцууллаа.

Хэрэглээний үнийн мэдээлэл

Улсын хэмжээнд өмнө оноос 14.2 хувь гарсны 5.1 нэгж буюу 35,9 хувиар хүнсний бүлэг нөлөөлж байна. Харин имфляцад импортын барааны үнэ 50.9 хувиар нөлөөлж байна.

Мах махан бүтээгдэхүүн үнэ жилийн 16.6 хувь өссөн буюу инфляцад 2.2 нэгж хувь

Бензин шатахуун үнэ жилийн 48.2 хувь өсч инфляцад 2.1 нэгж хувь

Голлон нөлөөлсөн 10 бүтээгдэхүүний үнийн өсөлт нийт инфляцын 30.7 хувийг тайлбарлаж байна.

Гадаад худалдаа

Гадаад худалдааны тэнцэл 2022 оны эхний 2 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 143 сая ам.долларын ашигтай гарчээ. Экспортын 94 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байна. Импорт 115.4 сая ам.доллароор өсөхөд авто бензин, суудлын автомашин, дизелийн түлшний импорт өссөн нь голлон нөлөөлжээ.

Мөнгө, зээл

Мөнгөний нийлүүлэлт /м2/ 26.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.3 /5.1%/ их наяд төгрөгөөр өслөө. Нийт зээлийн өрийн үлдэгдэл 21.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.1 /24.2%/ их наяд төгрөгөөр өссөн байна. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн дунд хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хэмжээ 10.1 хувь болжээ.

Төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 2.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 841 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, тэнцэл 32 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Төсвийн орлого өмнөх оны мөн үеэс нэмэгдэхэд бусад татварын орлого 319 тэрбум төгрөг, орлогын албан татвар 277 тэрбум төгрөгөөр өссөн нь голлох нөлөөг үзүүлэв.

Эдийн засгийн салбарууд

Төмөр замын тээврээр 2022 оны эхний 2 сард 3.9 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 1.2 /23.6%/ са тонноор буурчээ. Дотоод худалдааны салбарын борлуулалтын орлого 2022 оны 1 дүгээр сард өмнөх сараас 35.3 хувиар буурлаа.

Нийтийн хоолны салбарын орлого өмнөх оны мөн үеэс 95.5 хувиар өсжээ.

Зочид буудлын салбарын орлого өнмөх оны мөн үеэс 2.2 дахин өссөн байна.

Аж үйлдвэр

Аж үйлдэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24.2 хувиар буурахад уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбартай өсөлт голлон нөлөөлсөн байна.

Шимтгэл төлсөн ААНБ-ын ажиллагчдын цалин

Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 1.9 /4.3%/ мянгаар, өмнөх оны мөн үеэс 27.7 /4.0%/ мянгаар, өмнөх улирлаас 6.8 /1.0%/ мянгаар өсжээ. Нэг ажилтанд ноогдох сарын дундаж цалин 2021 оны 4 дүгээр улиралд 1.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 110.0 /8.3%/ мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 103.1 /7.7%/ төгрөгөөр нэмэгджээ.

НДШ төлсөн ажиллагчдын 76.7 /10.7%/ мянга нь 420 мянган төгрөг хүртэлх цалинтай 49.4 /6.9%/ мянга нь 3 саяас дээш төгрөгийн цалинтай байна. Байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзвэл ТӨҮГ-т ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 1.8 сая төгрөг, хоршоонд ажиллагчдын цалин хамгийн бага буюу 706.0 мянган төгрөг байна.

Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2015 оноос 65.6 хувь нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 16.9 хувиар нэмэгджээ.

Уул уурхай, олборлолтын салбарт, ажиллагчдын цалин хамгийн их буюу 3.2 сая төгрөг, харин зочид буудал, байр сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 967.6 мянган төгрөг байна.

Нийгмийн даатгал

Нийгмийн даатгалын сангийн орлого 398 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 78 /16.5%/ тэрбум төгрөгөөр буурч, зарлага 553 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 97 /21.2%/ тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.

Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын тоо 2022 оны эхний 2 дугаар сард 464.4 мянга болж өмнөх оны мөн үеэс 11.7 мянган /2.6%/ хүнээр нэмэгджээ.

Нийгмийн халамж

Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчид 2022 оны эхний 2 дугаар сард 904.8 мянга болж, өмнөх оны мөн энэ үеэс 1 235.1 /42.3%/ мянган хүнээр буурлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)