Хөшигийн хөндийг эдийн засгийн чөлөөт бүс болгохоор эрчимтэй яригдаж буй. Тухайлбал, өчигдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн билээ. Тэгвэл Хөшигийн хөндийд хот байгуулахад гол тулгамдаж байгаа асуудал нь “Модун хаан” группийн ерөнхийлөгч Б.Хишигжаргал бололтой. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хөндөж олныг ёстой ангайлгаад авав. Бизнесмэн Дамбын Хишигээ нийт 41 хүний дээр 500 га газар авсан бөгөөд байршил нь Хөшигийн хөндийд хот төлөвлөлт хийх бүст орж байгаа аж.
Тиймээс улс тус газрыг мөнгөөр нь худалдаж авах уу, эсвэл ямар нэг тохиролцоо хийх үү гэдэг нь олны анхаарлыг татаж байна. Ямартай ч хурааж авч чадахгүй нь тодорхой бололтой. Учир нь гурван шатны шүүхээр Дамбын Хишигээ ялалт байгуулсан байна.
Нөгөөтэйгүүр уг газрыг өмчлөх болон эзэмшүүлэх шийдвэрийг орон нутгийн засаг, захиргаа гаргасан байж таарна. Тэгэхээр их хэмжээний газрыг зүгээр ч нэг газрын мэргэжилтэн шийдчихгүй. Тиймээс тухайн үед Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргаар ямар хүн байсан, Дамбын Хишигээтэй ямар хамааралтай зэрэг асуудлыг хөндөх чухал. Магадгүй өнөөдөр УИХ-д сууж буй Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал ч холбогдож мэдэх юм. Хэдийгээр хувийн өмчийг хууль бусаар хураан авах, дайчлан хураахыг хуулиар хориглодог ч энэ газрын цаад асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж, нягтлах нь зүйтэй юм.
Магадгүй авлига, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргийн сэжүүр ч байж мэдэх юм. Ер нь л орон нутгийн засаг ноёдын гол ашиг нь хууль бус газрын наймаанаас эх үүсвэртэй байдаг нь үнэн.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дээрх газартай холбоотой тавигдсан асуулт, хариултыг хүргэж байна.
-Асуулт Б.ЭНХБАЯР: Шинэ нисэх онгоцны буудал барих мэдээллийг сонсоод Дамбын Хишигээ гэж хүн 500 га газар авсан байна. Нэг хүн 41 байгууллагын нэр дээр газар авч. Иргэн хүн газрын албанд өргөдөл барьж хандаад газар авч чадахгүй. Гэтэл нэг хүн яаж ингэж газар авсан байх вэ? Энэ чинь албан тушаал, авлигын гэмт хэрэг. Хууль хяналтын байгууллага шалгах ёстой. Хөшигийн хөндийг эдийн засгийн чөлөөт бүс болгонгуут улсад газраа шахаж байгаа гэж ойлголоо. Улс энэ хүнд мөнгө өгч газрыг нь авах юм уу?
-Хариулт Д.ОЮУНХОРОЛ: Эдийн засгийн чөлөөт бүст байгаа 31 мянган га газарт Дамбын Хишгээгийн 500 га газар бий. 41 хэсэг дээр газар олголт хийгдсэн бөгөөд гурван шатны шүүхийн шийдвэрээр энэ газар нь тухайн байгууллагынх гэж гарсан. Гэхдээ Засгийн газраас баталсан ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж ажиллана гэсэн саналаа илэрхийлсэн. Залуучуудын хот байгуулахад оролцох боломжтой гээд боломжийн төсөл боловсруулчихсан юм билээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13