Б.ПҮРЭВДОРЖ: Хөгжлийн банкны асуудлыг шалгах УИХ-ын ажлыг хэсэг юу ч хийж чадахгүй байна

Admin | 2022-03-16


УИХ-аас Хөгжлийн банкны асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буй. Тус ажлын хэсгийн гишүүн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Хөгжлийн банкны асуудлыг шалгах УИХ-ын ажлыг хэсэг юу ч хийж чадахгүй, шүдгүй арслан шиг байгааг хэлж байна.

Учир нь Хөгжлийн банкны материалыг бүгдийг хууль хяналтын байгууллагынхан авсан. Мөн ажлын хэсэг Хөгжлийн банкны данс тооцоог үзэх боломжгүй. Тиймээс УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн дагуу Түр хороо байгуулж, мөрдөн шалгах, гэрчээр байцаах, нотлох баримт цуглуулах эрхийнхээ хүрээнд шалгах хэрэгтэй. Хөгжлийн банкны бичиг баримтыг үзэж шалгах эрх нээгдэнэ. Харин одоогийн ажлын хэсэг иргэдийн хүсэж байгаа үр дүнд хүрч чадахгүй гэдгийг Б.Пүрэвдорж гишүүн хэллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)