Д.СУМЪЯАБАЗАР: Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашааг буулгана

Admin | 2022-03-18


 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Үндэсний соёл амралтын хүрээлэнтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрээр "Үндэсний соёл амралтын хүрээлэн 1966 онд Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэн нэртэй ашиглалтад орж байсан. Цаашдаа ч хүүхэд залуучуудын соёл, спортын хүрээлэн болсон ногоон байгууламж байх ёстой. Дэлхийн хотуудын ногоон байгууламж сараалжин хашаагаар хүрээлүүлсэн иргэддээ хаалттай байдаггүй. Тиймээс нийслэлээс зохион байгуулж байгаа хашаа хайс буулгах ажлын хүрээнд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашааг буулгана. Хот байгуулалт, хөгжлийн газар энэ хүрээлэнд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол буруу зөрүү мэдээлэл гарч, зарим тохиолдолд улстөржүүлсэн байдлаар асуудалд хандаж байна. Улс төр хийж байгаа хүмүүсийн үгэнд орохгүйгээр хашааг нь буулгаж тохижуулалтын ажлаа эхлүүлэх хэрэгтэй" гэлээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)