УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Тус хуралдаанаар төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хангамжийн асуудлыг хэлэлцсэн байна.
Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “2022 оны төсвийг батлахдаа төрийн үйлчилгээний албан хаагч буюу ТҮ1, ТҮ2, ТҮ3 зэрэглэлд ажилладаг албан хаагчдын ажил үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхээр болсон.
Үүнийг төрийн үйлчилгээний албан хаагчид эсэргүүцсэн.
Улсын хэмжээнд 50 орчим мянган төрийн үйлчилгээний албан хаагч байдаг. Үүний 20 гаруй мянга нь боловсрол, бусад нь эрүүл мэнд, соёл, төр захиргааны байгууллагад ажилладаг.
Энэ асуудлыг өнгөрөгч нэгдүгээр сард бүлгийн хуралдаанаар хэлэлцээд хуучин хэвээр ажиллуул гэдэг чиглэлийг Засгийн газарт өгсөн.
Ингээд энэ асуудлыг өнгөрсөн долоо хоногт Засгийн газар хэлэлцээд 2021 оны түвшинд нь ажиллуулахаар болсон байна. Ингэж ажиллуулахад 25.4 тэрбум төгрөг нэмэлтээр шаардлагатай. Үүнийг Засгийн газар КОВИД-ийн хуулийн дагуу дотроо зохицуулахаар болсныг бүлгийн хурал дээр мэдээллээ” гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13