Ардчилсан намын даргад нэр дэвшиж буй Х.Баттулга 2021 оны наймдугаар сарын 31-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны бус зөвлөхөөр томилогдсон байдаг. Одоо Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга. Тэгвэл Х.Баттулга АН-ын даргад нэр дэвшихээ зарлаж энэ сарын 10-нд бүртгүүлсэн. Үүнээс хойш Л.Оюун-Эрдэнийн зөвлөхийн ажлаа хүлээлгэж өглөө гэж лав зарлаагүй. Тэгэхээр МАН-ын зөвлөх АН-ын даргад өрсөлдөж байна гэсэн үг. Цаашлуулж харвал МАН-ын бодлогыг зангидалцаж явсан хүн өнөөдөр гэнэт л АН-ын даргад өрсөлдөж байгаа нь хэр зүйд нийцэх юм бол доо. Энэ талаар зарим хүмүүс дургүйцлээ илэрхийлээд авсан нь үнэн.
Тухайлбал, УИХ дахь АН-ын бүлгийн хуралдааны үеэр тус намын дарга С.Эрдэнэ “Төрийн эрх барьж байгаа МАН-ын даргын зөвлөх Х.Баттулга нэр дэвшиж байгааг үнэхээр гайхаж байна. Ерөнхийлөгч асан Х.Баттулга АН-ыг хагалан бутаргах, нэр хүндийг нь унагаах, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг удаа дараа явуулсан. Энэ хүнийг Монголын төр, хууль хяналтын байгууллага өнөөдрийг хүртэл шалгахгүй байгаад гайхаж байна. МАН-ын даргын зөвлөх хийгээд, өөрийгөө тодорхой хэмжээнд хамгаалалтад оруулчихсан. Ийм хүнийг АН хэзээ ч хүлээж авахгүй" хэмээн ярьсан.
Ямартай ч АН-ын даргад нэр дэвшигч Ж.Батсуурь болон Х.Баттулга нар сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж хөдөө орон нутгаар яваа. Сонгуулийн сунгаа ирэх сарын 6-нд явагдана. Тиймээс Х.Баттулга зүгээр ч нэг ил гарч ирээгүй. Түүнийг АН-ын дарга болох, Дээд шүүх дээр өнөөг хүртэл эцэслэгдэж чадахгүй байгаа намын тамга тэмдгийн асуудлыг цэгцлэх тохироог ч аль хэдийнэ хийсэн гэх яриа гарах болж.
Д.ДАВААСҮРЭН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13