Ц.Нямдорж: Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр Хөгжлийн банкнаас авсан зээлээ гадаадаас авсан зээлдээ зарцуулсан байна

Admin | 2022-03-22


Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж сайд мэдээлэл хийлээ.

Тэрээр "Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийг 2011 онд концессын гэрээгээр хувийн хэвшилд шилжүүлсэн. Гэрээ 2021 онд дуусах байсан. Гэтэл 2015 онд өртэй нь хувьчлах шийдвэр гаргасан. Өнөөдрийн байдлаар энэ компани бараг эзэнгүй болоод байна. Хувьчилж авсан хүн нь нас барсан. Өв залгамжлагчид нь авахгүй гэсэн. Ингээд үндсэндээ бараг эзэнгүй болчихоод байна. Хуулийн байгууллага шалгаад хувьчлах шийдвэрээ хүчингүй болго гэсэн санал ирүүлсэн. Үүний дагуу хувьчилсан шийдвэрийг нь хүчингүй болголоо. Энэ үйлдвэрийн цаашдын асуудлыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хариуцна. Энэ үйлдвэр өмнө нь 50 орчим сая долларын зээлтэй байсан. Уг зээлийг Хөгжлийн банкнаас авсан. Зээлсэн мөнгөө өмнө нь Худалдаа хөгжлийн банк болон гадаадаас авсан зээлдээ зарцуулаад дууссан" гэлээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)