Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ОХУ болон Украинд үүсээд буй нөхцөл байдал болон зарим улс орны хэрэгжүүлж буй хориг арга хэмжээнүүд манай улсад хэрхэн нөлөөлж байгаа талаар хэлэлцжээ.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Тэрбээр "Засгийн газрын хуралдаан бүрд ОХУ, Украинтай үүссэн зэвсэгт мөргөлдөөний талаар болон түүнээс орж буй эдийн засгийн, бусад нөлөөллийг судлах, сөрөг нөлөөг сааруулах, хохирол бага амсах талаар холбогдох яамд мэдээллээ нэгтгэж, ярилцаж байгаа. ОХУ-ын эсрэг улс орнуудын хэрэгжүүлж буй санкцууд манай улсад тодорхой хэмжээнд нөлөөлж байна.
Эдийн засагт хэд хэдэн сувгаар нөлөөлж, хүндэрч болзошгүй. Эхний асуудал бол гадаад худалдаа. Үүнд бид үргэлж алдагдалтай явж ирсэн. ОХУ-аас авч буй импортын бүтээгдэхүүний 75 хувь нь шатахуун.
Роснефть гэрээний дагуу нийлүүлэлт хийж байгаа. Манай талаас импортлогч талууд төлбөрийн хувьд асуудалгүйгээр хийж байна. Гэвч хоёрдугаар сарын 24-нөөс хойш 180 сая ам.долларын шатахууны төлбөр хийгдсэн. Цаашид үүнийг тогтвортой хадгалж ажиллахыг хичээх болно.
Манай улс Засгийн газрын түвшинд хувь эзэмшигч болон олон талт хамтын ажиллагааны хөгжлийн түнш хэлбэрээр хувь нийлүүлэгч болж ажилладаг. Азийн хөрөнгө оруулалт, дэд бүтцийн банк, МБС, МИБ зэрэг банканд хувьтай. Эдгээрээс зарим нэг банк санкцтай нэгдэхээ илэрхийлсэн. Харин хувь нийлүүлэгчийн хувьд Монгол Улсыг зарим байр суурьтай байхыг асуусан.
Монгол Улс гадаад бодлогын хувьд нэг цонхны бодлоготой тул НҮБ-д илэрхийлсэн түдгэлзсэн байр суурь хэвээр гэдгийг мэдэгдсэн.
Түүнчлэн ойрын хугацаанд Төв банк дээрх валютын нөөцөө хамгаалах, экспортоо дэмжих бодлогоо үргэлжлүүлнэ.
Экспортын хувьд шатахууныг зогсоох боломжгүй тул үйл ажиллагаа үргэлжилнэ. Тиймээс төлдөг төлбөрөө бид төлсөөр байх нь. Харин экспортыг нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа. Гэвч урд хөрш хязгаартайгаар бүтээгдэхүүн авч байгаа тул АМНАТ төдийлөн төвлөрөхгүй байгаа. Өнөөдрийн байдлаар Эрдэнэс Тавантолгойгоос өгсөн мэдээллээр 280 орчим тэрбум төгрөгийг банкуудаас зээлж, төсөвт төлөх ёстой АМНАТ-аа төлнө. Экспорт төлөвлөсөн хэмжээнд явах, уурхайгаас олборлолт, тээвэрлэлтийг эхлүүлэх нь чухал байна. Экспорт нэмэгдэж байж валютын урсгал бий болно" гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13