З.Мэндсайхан сайд аа, хашаа барих 100 тэрбум төгрөгөөрөө 25 цэцэрлэг эсвэл 10 сайхан эмнэлэг барьчих

Admin | 2 Жилийн өмнө


УИХ-ын Төсвийн байнгын хорооны хурлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Азийн хөгжлийн банкнаас 30 сая ам.долларын зээл авч малчдад хашаа барьж өгөх талаар ярьсан нь нэлээд шүүмлжлэл дагуулаад байгаа билээ.

Товчхондоо Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор  гэсэн дөрвөн аймгийн хил залгаа 20 сумын 14000 мянган малчны хороо, 14000 хадлангийн талбай, өвсний агуулах барих замаар малын тэжээлийг сайжруулах, 20 сумын бэлчээрийн нөөц газар байгуулахаар төлөвлөж. 30 сая ам.доллар 100 тэрбум төгрөг юм.

Үүнийг үр ашигтай юунд зарцуулж болох вэ. Ядаж л сургууль, цэцэрлэг, эмнэлгийн тоог нэмэгдүүлж болно. Нэг цэцэрлэгийг дунджаар 4 тэрбумаар барьдаг юм байна. Тэгвэл 100 тэрбумаар 25 цэцэрлэг барьж болно. Эсвэл 20 сургууль барьж болно. Мөн дүүрэг бүрт нэг эмнэлэг барьж болох юм. Энэ мэтчилэн түмэн хийх ажил байхад малчид хүний гар харалгүй өөрсдөө үе удмаараа тордоод аваад явдаг хашаа хороог нь барьж өгөх гээд байна вэ? Ямар нэг далд санаа байн уу. Ямартай ч энэ санаагаа “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд хийгдэх ажил байна. Үүнийгээ мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх ач холбогдолтой гэж тайлбарлана лээ. Харин өчигдөр болсон УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр хэд хэдэн гишүүд 30 сая ам.доллар зээлж малчдад хашаа барьж өгөхийг эсэргүүцэж үзэл бодлоо илэрхийлэв. Т

ухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “30 сая ам.доллар зээлж хашаа барьж байхаар хотын хашааг буулгаад үнэгүй өгөх хэрэгтэй”, гишүүн Н.Наранбаатар “Малчид хашаа бариад өг гэж санал гаргаагүй юм байна” зэргээр шүүмжлэлтэй хандав.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)