УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр МХЕГ-ын дарга Б.Баасандорж “Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу МХЕГ болон түүний харьяа орон нутгийн байгууллагууд манайхаас байцаагчийн эрх авдаг. Одоогоор 16 төрийн байгууллагын 1290 орчим байцаагч бий. Эдгээр байгууллагууд гурван жилийн хугацаанд төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийнэ. Харин аж ахуйн нэгжүүдэд гурван жилийн хугацаанд төлөвлөгөөт хяналт, шалгалт хийхгүй. Төлөвлөгөөт бус шалгалтыг иргэдийн гомдол, саналын дагуу хийнэ. Ингэхээр МХЕГ-ын бүх ажил зогсож байгаа юм шиг санагдаж магадгүй. МХЕГ зөвхөн төлөвлөгөөт хяналт шалгалт хийдэггүй. Төлөвлөгөөт хяналт, шалгалтын ажил манай ажлын 30 хувийг эзэлдэг. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, тандалт судалгаа хийх, зөвлөн туслах ажиллагааг илүү хийхээр байна. Бусад орны туршлагаас харахад хүний аюулгүй байдал, нийтийн аюулгүй байдал, байгаль орчны аюулгүй байдал, дэд бүтцийн хяналт шалгалт руу анхаарах хэрэгтэй байна” гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13