АН-ын даргын сунгаа гэх хууль бус үйлдлийн талаар АН-ын Ерөнхийн нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, АН-ын нарийн бичгийн дарга О.Баасанхүү нар мэдээлэл хийлээ.
АН-ын Ерөнхийн нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтийн асуудлаар мэдээлэл хийсэн. Эрх баригчид 2020-2024 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр 74.5 хувьтай биелэгдсэн гэж байна. Далан худалчийн үлгэр шиг юм болж байна.
Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжсэн юм бол доллар 3000 төгрөг хүрэхгүй байх байсан. Хил гааль нээлттэй байх байсан. Иргэдийн цалин, орлого нэмэгдэх байсан. Юуг үндэслэж Засгийн газрын мөрийн хөтөлбөр 74.5 хувьтай хэрэгжсэн гэж ярьсныг ойлгохгүй байна. Энэ хүмүүс ичих ээ больж. Ер нь Ц.Нямдорж гэдэг хүн шорон барьж чаддаг. Хүмүүсийг шоронд хийж чаддаг. Бусдын өмчийг хурааж чадна. Харин иргэдийг ажилтай, орлоготой байлгаж чадахгүй. Дээрэмчдийн төр боллоо. Хууль, тогтоол шийдвэр гаргаад хүний хувийн өмчид халддаг эрээ цээргүй дээрэмчдийн төр боллоо. Ц.Нямдоржоор гал тогоогоо бариулж байгаа Засгийн газрын бодлого ийм байх нь аргагүй гэж бодож байна.
Монгол Улсын валютын нөөц тэрбумаар багассан гэж холбогдох хүмүүс нь ярьж байна. Яагаад валютын нөөцийг хэвийн хангах ажлыг хийхгүй байгаа юм. Монгол банк болон эрх баригчдын ажил шүү дээ. Өнөөдөр ажил, орлоготой байж иргэд нь архи уудаггүй болохоос биш, архийг асгаж шоу үзүүлснээрээ архинаас гардаггүй юм. Адуу бөхийлгөж Ардчиллын үнэт зүйлсийг хамгаалдаггүй юм. Ардчиллын үнэт зүйл зарчмыг өөрөөр хамгаалдаг юм. Монголын улс төр эмгэнэлтэй.
Ерөнхий сайд аа, ЗГХЭГ-ын даргыг хөөж явуул. Ц.Нямдорж 30 жил монголыг хорлолоо. Монголыг аврахгүй. Эдийн засгийг аврахгүй. Чөлөөт нийгмийг хэрхэн удирдах арга барил байхгүй. Та нарын арга барил сэтгэлгээ чинь болохгүй байна" гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13