УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм.
Сүүлийн 30 жил эрх зүйн хөгжлийн хүрээнд сэтгэл санааны хохирол, сэтгэцэд учирсан хохирлыг үнэлэх асуудлыг шийдэж чадаагүй. Энэ хуулийн төсөлд сэтгэл санааны хохирол, сэтгэцэд учирсан хохирлыг үнэлэх аргачлалыг анх удаа тусгасан гэж хууль санаачлагч Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэллээ.
Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг: “Хүний амь насыг мөнгөөр үнэлэх нь учир дутагдалтай ч дэлхийн нийтэд янз бүрийн хэмжээгээр тогтоосон жишиг байдаг ч хэт өндөр бус төлөгдөхүйц байх зарчим байдаг. Бид энэ зарчмыг баримталж байгаа. Хүний амь насыг хөдөлмөрийн хөлсний хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн буюу 63 сая төгрөгөөр үнэлэхээр төсөлд тусгасан. Нөгөө аргачлал нь хүн амын дундаж наслалтаас тухайн гэмт хэргийн улмаас амь насаа алдсан иргэний насыг хасна. Хохирогчдод аль нь давуу талтай байх аргачлалыг нь үзүүлнэ. Тухайлбал, хүн амын дундаж нас 71 байвал 20 настай залуу амиа алдлаа гэхэд тэрхүү дундаж наснаас нь хасаад 51 жил идэвхтэй амьдрах бололцоотой байсан гэж үзнэ” гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13