"Улсын тусгай хэрэгцээний газарт ойн дагалт баялаг бэлтгэх зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам" сэдэвт улсын зөвлөгөөн Сэлэнгэ аймагт боллоо.
Эл зөвлөгөөн нь Хил болон хилийн бүс, зурваст үйлдэгдэж байгаа хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд хууль сахиулах болон холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх. Энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтийг сайжруулах, алба хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм.
Зөвлөгөөнийг Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Сэлэнгэ аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хил хамгаалах ерөнхий газар хамтран зохион байгууллаа. Зөвлөгөөнд оролцогчид хэлэлцүүлэг өрнүүлж, нэгдсэн нэг шийдэлд хүрсэн зөвлөмж гаргах ажээ.
Зөвлөгөөний хүрээнд Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журамд заасны дагуу бэлтгэх талбайг зааж өгөх ёстой боловч өгдөггүй сул тал хяналтаар ажиглагдсан тухай дурдаж байв. Мөн 2021-2022 оны байдлаар 3 удаа 5 албан хаагч 2250 км зам туулж хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэжээ. Энэхүү хяналтаар 15 тээврийн хэрэгсэлтэй, 11 морьтой, 13 отог, 81 иргэнийг бүртгэж уулнаас буулгах арга хэмжээ авсан байна. Нийтдээ 2021-2022 онд 5000 орчим иргэн ууланд гарсан аж. Зөвшөөрөлгүй ууланд гарч самар түүсэн иргэдээс Сэлэнгэ аймагт 5, Төв аймагт 14, Хэнтий аймагт 2 иргэн нас барсан ба дээрх аймгуудад нийт 7 иргэн гэмтсэн мэдээлэл бүртгэгджээ. Мөн самар түүж яваа иргэд хил орчмын бүс нутагт хамаагүй зорчин явж хил зөрчих, хилийн халдашгүй дархан байдлын эсрэг зөрчлүүдийг гаргадаг байна. 2021 онд Монгол Улсын ШУА-ийн биологийн хүрээлэнгээс гаргасан дүгнэлтээр үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэсэн хуш модны 1 кг самраас 350-400 грамм идээ гарна гэж тооцоо гарчээ.
Зөвлөгөөнд аймгийн Засаг даргын орлогч Ц.Рэгзэдмаа, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Хил хамгаалах ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Н.Ганболд, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын Тэргүүн Феликс Гленк, Дархан-Уул, Хэнтий аймгуудын ИТХ-ын дарга нар, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газар, Дотоод хэргийн их сургууль, МХЕГ, ОБЕГ-ын төлөөлөл, Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулж байгаа хууль хяналтын байгууллагууд, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нар, Ойн ангийнхан оролцов.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 6 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14