Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Дархан-Уул аймгийн Хонгор суманд малын арьс, шир боловсруулах цогцолбор байгуулна. Дэлхийн болон Европын Холбооны стандартад нийцсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, үйлдвэрийн шугамыг авч ашиглахаар Италийн Засгийн газрын САЧИ даатгалын агентлагтай хамтран дэлхийн олон оронд томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн ИМАГРО компанитай “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК тус цогцолборын ТЭЗҮ-ийг боловсруулж, цаашид хамтран ажиллах чиглэлээр харилцан тохиролцон гэрээ байгуулжээ. Тус гэрээний дагуу техник эдийн засгийн үндэслэлийн эхний шатны тооцоо судалгааг боловсруулж дууссан бөгөөд дараагийн шатны нарийвчилсан судалгааг хийж гүйцэтгэж байна. Тус цогцолбор нь Дархан-Уул аймгийн Хонгор суманд 15.9 га газарт төлөвлөгдсөн. Жилдээ 400 мянган бодын шир боловсруулах 1 үйлдвэр, 4 сая ширхэг богийн арьс, шир боловсруулах 4 үйлдвэр, цэвэрлэх байгууламжийн хамт байгуулагдаж, нийтдээ үйлдвэрт 800 гаруй, дагалдах 1500 орчим ажлын байр бий болно гэж тооцоолж буй.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13