БНХАУ-д сүү, сүүн бүтээгдэхүүн экспортлоно

Admin | 2022-03-27


Гаалийн ерөнхий газар болон БНХАУ-ын гаалийн ерөнхий газар хоорондын Монгол Улсаас БНХАУ-д сүү, сүүн бүтээгдэхүүн экспортлох хяналт шалгалт, хорио цээрийн шаардлагын талаарх протоколийг тохирчээ. Ингэснээр сүү, сүүн бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлох боломж бүрдэж буй талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээллээ.

Монгол Улсын хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүний 204 үйлдвэр, цех 77 хөргөлтийн төв үйл ажиллагаа явуулж, тэдгээрт нийт 1680 гаруй хүн ажиллаж байна. Сүүний боловсруулах салбарын суурилагдсан хүчин чадал жилд 470.5 мянган тн бөгөөд өнөөдрийн байдлаар 35 хувийг ашиглаж байна.

2020 онд үйлдвэрийн аргаар 176.2 сая.литр сүү, сүүн бүтээгдэхүүнийг боловсруулсан сүүний чиглэлийн эрчимжсэн мал аж ахуйн 2091 толгой цэвэр үүлдрийн үнээнээс өдөрт дунджаар 18 литр сүү, 67.0 мянган толгой эрлийз үнээнээс өдөрт дунджаар 6 литр сүү авдаг ажээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)