Д.СҮХБАТ: Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтэд 5-7 настай суулгац тарихаар төлөвлөж байгаа

Admin | 2022-03-28


“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг нийслэлд зохион байгуулах “Ногоон хот, иргэний оролцоо” зөвлөгөөн өнөөдөр болж байна.

Энэ үеэр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн, доктор Д.Сүхбат "Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтэд 5-7 настай суулгац тарихаар төлөвлөж байгаа. Харин ойжуулалтад 2-3 настай тарьц тарина. Ингэснээр арчилгаа хийх талбай хоёр дахин нэмэгдэх тооцоо гарч байна. Ой мод, ногоон байгууламжийг арчлахдаа нэг ч ажлыг орхигдуулж болдоггүй" хэмээв. 

Ногоон байгууламжийн арчилгааг хийхдээ анхаарах зүйлсийг тодруулбал, 

  • Мод сөөг тарих хавар, намар /жилд хоёр удаа/
  • Ургамал ургалтын хугацаанд зүлэг хадалтыг /14-21 хоногт/
  • Зүлэг тарилт /жилд нэг удаа/
  • Шилмүүст модны титэм угаалга /жилд нэг удаа/ 
  • Бордоо хийх /14-21 хоногт/
  • Хөрс ариутгал /жилд нэг удаа/
  • Хөрс ариутгал /жилд нэг удаа/ зэрэг ажлыг тогтмол хийх шаардлагатай болдог гэдгийг онцолсон юм. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)