Хөгжлийн банкны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол болж байна

Admin | 2022-03-28


Хөгжлийн банкны асуудлаар өнөөдөр /2022.03.29/ Төрийн ордонд нээлттэй сонсгол эхэллээ. Тодруулбал, энэ оны нэгдүгээр сард УИХ-ын дарга Г.Занданшатар  захирамж гаргаж, Хөгжлийн банкны асуудлаар УИХ- д нээлттэй сонсгол зохион байгуулах үүргийг УИХ-ын ажлын хэсэг болон хуулийн байгууллагуудад өгсөн.

Нээлттэй сонсголыг Хөгжлийн банкнаас хэн, хэчнээн хэмжээний хөрөнгийг, ямар зорилгоор, хэрхэн авсныг олон нийтэд ил тод болгох ёстой гэдгийг УИХ-ын дарга хаврын чуулганы нээлтийн үеэр онцолсон билээ. Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулах энэхүү сонсголын үеэр Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээллийг танилцуулна.

Дашрамд сануулахад, Хөгжлийн банкны хэрэг нийтэд зарлагдсанаас хойш буюу энэ оны нэгдүгээр сарын 20-ноос гуравдугаар сарын 14-ний хооронд нийт 104 тэрбум 420 сая төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хийсэн байна.

Хуулийн байгууллагаас мэдээлснээр Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчидтэй холбоотой хэрэг АТГ-т 10, Эрүүгийн Цагдаагийн газарт гурав, дүүргийн цагдаагийн газарт хоёр, шүүхийн шатанд 25, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт найм, хяналтын шатанд зургаан хэрэг шалгагдаж байгаа тухай  мэдээлжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)