Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барихаар бэлтгэж буй энэ цаг үед Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Монголын Морин спорт, уяачдын холбоо, Монгол Үндэсний морин уралдаан, уяачдын холбоо, “Монгол адуу” нийгэмлэгийн удирдлагуудтай /2022/03/28/ уулзлаа.
Дээрх холбоод нь энэ жилийн Улсын баяр наадмаар хурдан морины уралдааныг нэгдсэн стандарт тогтоон, эрлийз болон Монгол адууг ялгаж уралдуулах талаар өөр өөр байр суурьтай байгаа аж. Тухайлбал, Монголын Морин спорт, уяачдын холбоо морьдыг сэрвээний өндрөөр хэмждэг аргаар зохион байгуулах саналтай байгаа бол Монгол Үндэсний морин уралдаан, уяачдын холбоо, “Монгол адуу” нийгэмлэгийнхэн морьдыг генийн түвшинд шинжилж, бүртгэлжүүлж, уралдуулах санал дээр нэгдсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.
Монгол түмний үүх түүх, өв соёлын томоохон илэрхийлэл болсон Үндэсний их баяр наадмаа эв нэгдэлтэй зохион байгуулахын тулд монгол, эрлийз морьдыг хэрхэн ялгаж салгаж уралдуулах тухай саналаа дээрх холбоодыг эцэслэж нэгтгээд, ирэх долоо хоногт танилцуулахыг Шадар сайд С.Амарсайхан даалгалаа.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13