БОАЖЯ: 200 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, нөөц бүрдүүлэхийг үүрэгдлээ

Admin | 2022-03-29


Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дөрөвдүгээр хурал болж өндөрлөлөө. Хурлаар үндсэн таван асуудлыг хэлэлцсэн ба сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлд туршилт судалгааны дүнг үндэслэн технологийн шинэчлэлийг яаралтай хийх, Таван толгой түлш ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрийн үйл ажиллагааг 2022 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зогсоох арга хэмжээ авах, үйлдвэрийн байрыг дундын бүсийн агуулахын барилгын зориулалтаар ашиглах бэлтгэл хангах, үйл ажиллагааг зогсоохтой холбогдуулан 200 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, нөөц бүрдүүлэн ажиллахыг Таван толгой түлш ХХК-д үүрэг болгожээ.

Түүнчлэн “Ногоон зээлийн бүтээгдэхүүн бий болгоход дэмжлэг үзүүлж, зээлийн хүүгийн зардлыг хөнгөлөх татаас олгох” арга хэмжээний хүрээнд иргэн, аж ахуйн нэгжид олгох ногоон зээлийн бүтээгдэхүүний жагсаалт, зээлийн хүүгийн хувь хэмжээг баталлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)