АТГ-ын дарга З.Дашдаваа: Хөгжлийн банкны төлсөн зээлийг ч шалгаж байна

Admin | 2022-03-29


  Төрийн ордонд Хөгжлийн банкны асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа билээ. Хэлэлцүүлэгийн үеэр асуулт хариулт явагдаж байна. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "Зээлээ төлсөн гээд хэргийг хэрэгсэхгүй болгож хааж байгаа юу" гэж асуув. Асуултад АТГ-ын дарга З.Дашдаваа дараах хариултыг өглөө.

Тэрээр "Бид бүх зээлийг шалгаж байгаа. Төлсөн зээлийг ч шалгаж байна. Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдлээр зээл авсан бол тухайн зээл авсан буюу албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн хэрэг хаагдах үндэслэл болохгүй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар хязгаарлахгүй. Давхар зүйлчлээд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Яг одоогоор мөрдөн шалгах ажиллагааны явцад хөөн хэлэлцэх хугацаа дуусаж байгаа хэрэг байхгүй" хэмээн хариуллаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)