Л.Энх-Амгалан: Багш нарын цалингийн шинэ аргачлал ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ

Admin | 2022-03-30


Засгийн газрын гуравдугаар сарын 10-ны  хуралдаанаар багш нарын цалингийн доод жишгийг тогтоосон. Энэ талаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаас тодруулахад багш нар ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс шинэ бүтцээр цалинжиж эхлэхээр болсныг хэллээ.

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Багш нарын цалингийн бүтэц, урамшуулал, нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын шинэ аргачлал дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тиймээс шинэ батлагдсан аргачлал нь нэг хүүхдэд ногдох хувьсах зардал дээр багш нарын халааснаас гардаг хичээл практикийн зардал, интернет датаны гэх мэт зардлыг ямар хэлбэрээр олгох вэ гэдгийг багш нарын төлөөлөлтэй уулзах үеэрээ тайлбарласан.

Нийт таван шатлал байсныг шатлалгүй болгоод бүх багшийг хамгийн дээд тавдугаар шатлалд харьяалалтай болгосон. Ингэснээр багшийн суурь цалин болох 850 мянган төгрөг дээр үр дүнгийн урамшуулал олгохоор 1 сая 5000 төгрөгөөс эхэлнэ. Энэ нь оны эхний хоёр сард хэрэгжээгүй ч цалин дээр дутуу олгогдсон үр дүнгийн урамшууллыг нэмж олгосон. Харин өөрчлөлт орсон цалингийн шинэ бүтэц ирэх сарын 1-нээс хэрэгжиж, үр дүнд суурилсан санхүүжилт буюу нэг хүүхдийн хувьсах зардлаар санхүүжих зохицуулалтаар явна” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)