"Гадаадын иргэн хувийн машинаа нэг хүртэлх жил гаалийн татваргүйгээр оруулж болно"

Admin | 2022-03-30


Тээврийн хэрэгслийг Евразийн Эдийн Засгийн Холбооны/ЕАЭЗХ/ гаалийн нутаг дэвсгэрээс гаргах тухай мэдээллийг Монгол Улсын Гадаад Харилцааны Яамнаас гаргажээ.

Уг мэдээлэлд:

"Евразийн Эдийн Засгийн Холбооны Гаалийн хуулийн 264 дугаар зүйлд заасны дагуу гадаадын иргэд хувийн зориулалттай тээврийн хэрэгслээ ЕАЭЗХ-ийн гишүүн орнуудын нутаг дэвсгэрт нэг хүртэлх жилийн хугацаанд гаалийн татваргүйгээр оруулж болно.

Гаалийн мэдүүлэгт зөвшөөрөгдсөн хугацаа дуусгавар болохоос өмнө тухайн тээврийн хэрэгслийг ЕАЭЗХ-ны гаалийн нутаг дэвсгэрээс буцаан гаргах үүрэгтэй" гэсэн байна.

Евразийн Эдийн Засгийн Холбооны тухайд

ЕАЭЗХ нь нийт 20 сая гаруй км2 газар нутагтай буюу хуурай газрын газрын 15%-ийг хамарч, энд 182.1 сая хүн амьдарч,  2.411.2  тэрбум ам. долларын ДНБ, түүний дотор 1.3 их наяд ам.долларын үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна.

Гишүүн орон болох ОХУ болон Казахстан улс Монголын хувьд экспортын өндөр багтаамж /export potential/ бүхий зах зээлд тооцогддог.

ЕАЭЗХ 2015 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд хамтын ажиллагааны механизмууд нь дараах орнуудад байрлаж байна.

  • Евразийн санхүүгийн удирдлага- Казахстаны Алма-Ата хотод
  • Евразийн эдийн засгийн удирдлагын төв нь ОХУ-ын Москва хотод
  • Евразийн шүүх Беларусийн Минск хотод.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)