Монголбанк 2022 оны гуравдугаар сарын 29-30-ны өдрүүдэд “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”-нд хамтран зохион байгуулагчаар оролцож, панель хэлэлцүүлгүүдэд илтгэл тавилаа. Уг арга хэмжээний үеэр Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд хамтран “Ногоон санхүүжилтийн үндэсний замын зураг”-ийг батлав.
Төрийн холбогдох байгууллагууд цаашид хамтран үндсэн зургаан бүлэг, 25 дэд арга хэмжээг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд ногоон зээлийн багцын нийт зээлд эзлэх хувийг арван хувьд хүргэх, хүлэмжийн хийг 22.7 хувиар бууруулах боломжийг бүрдүүлэх юм.
“Тогтвортой санхүүжилтийн үндэсний замын зураг” бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд Монголбанкнаас манлайлан оролцох бөгөөд, цаашид дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх боломжтойг илэрхийллээ. Үүнд:
Ногоон, тогтвортой хөгжлийн таксономитой нийцүүлэн зээлийн мэдээллийг авах, салбарын түвшинд нэгтгэсэн статистик гаргах, олон нийтэд мэдээлэх, мэдээллийг илүү боловсронгуй болгох;
Ногоон эх үүсвэр татах, ногоон төслүүдэд олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор своп хэлцэл, бусад хэрэгслээр таатай орчин, нөхцөл бүрдүүлэх боломжийг судалж, шийдвэрлэх;
Уур амьсгалын өөрчлөлт, түүний санхүүгийн зах зээл, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө, ногоон, тогтвортой санхүүжилт, түүний үр нөлөөний талаар олон нийтийн мэдлэг, ойлголтыг сайжруулах, мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх, судалгаа, шинжилгээг хөгжүүлэх чиглэлд олон улсын болон дотоодын байгууллагуудтай хамтрах;
Санхүүгийн байгууллагуудын тогтвортой санхүүжилтийн хэрэгжилтийг хянах хяналт, үнэлгээний тогтолцоог бий болгох;
Уур амьсгалын өөрчлөлт, түүнтэй холбоотой үүсэж болох эрсдэлүүдийн санхүүгийн салбарт үзүүлэх нөлөөллийн стресс тест, хувилбар шинжилгээний аргачлалуудыг хөгжүүлж, тогтмол давтамжтайгаар хийх;
Төрөөс хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй нөхцөлтэй хөтөлбөрүүдэд ногоон салбар, төслийг дэмжих, эрчим хүчний хэмнэлттэй байх зэрэг тусгай нөхцөлийг мөрдүүлэх зэрэг болно.
Панель хэлэлцүүлгүүдээс гарсан санал зөвлөмжийг “Монголын эдийн засгийн чуулган-2022”-ын нэгдсэн хуралдаанд танилцуулах юм.
Төв банкны зүгээс тогтвортой, ногоон санхүүжилтийг дэмжихэд анхаарал хандуулж буй бөгөөд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн баримт бичигт “Уур амьсгалын өөрчлөлтийн эдийн засаг, санхүүгийн салбарт үзүүлэх нөлөөг судалж, бүсийн болон олон улсын байгууллагуудаас гаргасан зөвлөмж, санаачилгатай уялдсан тогтвортой санхүүжилтийн бодлого, стартеги боловсруулж хэрэгжүүлэх” талаар тусгажээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ахуйн галын дуудлага ихэссэн байна
tentsver.mn | 2024-12-20
Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц т...
tentsver.mn | 2024-12-16
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааа...
tentsver.mn | 2024-12-13
Голомт банкны бүх төрлийн кредит картаар худалдан авалт хийг...
tentsver.mn | 2024-12-06
ГОЛОМТ БАНК ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ДАХИН 100 САЯ АМ.ДОЛЛАРЫН Б...
tentsver.mn | 2024-12-06